Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосыг шүүмжлэв
Умард Солонгосын Ажилчны намын Төв Хорооны нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон мягмар гарагийн орой анхны албан ёсны мэдэгдлээ гаргаж Өмнөд Солонгосыг шүүмжилжээ. Умардууд гурван сарын завсарласны дараа өнгөрсөн даваа гарагаас пуужингийн туршилтаа үргэлжлүүлсэн. Энэ үйлдлийг Өмнөд Солонгосын талаас буруушааж Ерөнхийлөгчийн Хөх ордон мэдэгдэл гаргаад байгаа. Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хамгийн ойрын хүн болох Ё Жон уг мэдэгдлийг "нохой хуцах"-тай адил үйлдэл гэж хэмээн буруушаажээ. Өмнөдүүд АНУ-тай хамтран цэргийн бэлтгэл сургуулилалт тогтмол хийдэг атлаа хөрш орноо буруутгах нь утгагүй үйлдэл гээд батлан хамгаалах салбараа бэхжүүлэх үйл хэргээс ухрахгүй гэлээ.
Ким Ё Жоны энэхүү мэдэгдэл харьцангуй намжмал байдалд байгаа хоёр орны харилцаанд нөлөөлж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Мөн удирдагчийн дүү анх удаа байр сууриа ил тодоор илэрхийлсэн нь түүний нь улс төрийн тавцанд эзлэх байр суурийг нь тодотгон харуулж байга аж.