Венецийн Архитектурын Биеналле коронавирусийн улмаас хойшлогдлоо
Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас олон улсын соёл, урлагийн томоохон арга хэмжээнүүд хойшлогдсоор байна.
Итали улс ч үүнд нэгдэж, олон нийтийн арга хэмжээгээ хязгаарлахаар шийдвэрлэжээ. Ирэх наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Италийн Венец хотод болох байсан Архитектурчдын Биеннале тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
Энэ жилийн биенналед нийт 60 гаруй орны уран бүтээлчид оролцох нь тодорхой болоод байсан юм. Мөн өнөөдөр "Лондон 2020" номын яармаг, "No Time to Die" киноны нээлт зэрэг хойшлогдсон нь тодорхой болсон билээ.