Газрын тосны тээвэрлэлтийг нээнэ

Газрын тос тээвэрлэх машинууд хил нэвтрээд орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэж, тээврлэлтийг түр зогсоогоод байсан. Тэгвэл эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр тээвэрлэлтийг нээхээр болсон байна. Аймгийн МХГ-аас Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгсөн гэж мэдээлэв.
Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс зогсоод байсан түүхий нүүрсний экспортыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
