Элтон Жон хорт хавдартай тэмцэж байгаагаа анх удаа мэдээлжээ
Британийн хөгжимчин Элтон Жон хоёр жилийн өмнө түрүү булчирхайн хорт хавдартай болохоо мэдээд, хавдар авах мэс заслын хүндрэлээс болж амиа алдах дөхжээ. Тэрбээр энэ тухайгаа анх удаа “Би” намтар номдоо бичсэнийг “Daily Mail” бямба гаригт мэдээлсэн байна.
Өдгөө 72 настай хөгжимчний ярьснаар, түүний эмч ердийн үзлэг шинжилгээ хийх үеэр энэ өвчний шинж тэмдэг илэрчээ. Улмаар дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээс өмнө тус өвчний онош батлагдсан байна.
Элтон Жон "Би" хорт хавдар "гэдэг үгийг сонсоод тэгтлээ их цочирдоогүй. Түрүү булчирхайн хорт хавдар хошигнол биш ч маш түгээмэл тохиолддог. Энэ өвчин эрт үе шатандаа илэрсэн. Би аливаа өвчин туссан ч хурдан эдгэрдэг" гэж бичжээ. Тэрбээр мэс засал, химийн эмчилгээг хослуулахыг илүүд үздэгээ өгүүлсэн байна.
Мэс засал 2017 онд Лос Анжелес хотноо амжилттай хийгдсэн ч хэдэн долоо хоногийн дараа хүчтэй өвдөлт дахин мэдэрч, байнга эмчид хандаж байсан. Өмнөд Америкт хэд хэдэн концерт тоглосны дараа тэсэшгүй өвдөлт мэдэрсэн. Лондоны эмнэлэгт яаралтай хэвтэж, үхэл ойрхон байгааг олж мэдсэн хэмээн номдоо бичжээ.
Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуучныг 2017 оны дөрөвдүгээр сард эрчимт эмчилгээнд хамрагдсан гэхээс өөр тодорхой мэдээлэл цацагдаагүй байна.
Эх сурвалж: DAILY MAIL