БНСУ “Ковид19” вирусийн вакциныг гаргаж авахаар эрчимтэй ажиллаж байна
БНСУ-ын компаниуд коронавирусийн вакцин гаргах, эмчлэх аргыг олохоор эрчимтэй ажиллаж байна. Эмийн үйлдвэрлэл, био технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа аж. Мөн төрийн өмчийн дөрвөн институт энэ ажилд оролцож байгаа ажээ. БНСУ-ын Эм болон био технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос энэ талаар мэдээллээ.
Дээрхээс гадна халдварт өвчний вакцин хийдэг “GC Pharma”, “SK Bioscience”, “Boryung Biopharma”, “Sumagen”, “G+Flas Life Sciences” компаниуд COVID-19 вирусийн вакциныг гаргаж авахаар ажиллаж байна.