Амны хаалт дамлан худалдаалвал шоронд суулгана
Японд амны хаалтыгашиг хонжоо олох зорилгоор худалдан авсан, дахин борлуулсан тохиолдолд 1 хүртэлх жилийн хугацаатай шоронд хорих ял оноох, 1 сая хүртэлх иенээр торгох юмуу энэ хоёр арга хэмжээг зэрэг авах аж.
Шинээр авч буй арга хэмжээ нь 3 дугаар сарын 15-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ хэмээн Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдэгдсэн байна. Эрэлт ихтэй байгаа бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1973 онд баталж байсан хуульд үндэслэн амны хаалтыг дахин худалдаалахыг хоригложээ.
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, амны хаалтаа худалдаж авсан үнээрээ дахин зарахыг зөвшөөрч байгаа аж.
1973 онд газрын тосны хямрал гэгдэх үйл явдал болсонтой холбоотойгоор иргэд сандралдан, худалдан авалт ихээр хийсэн нь түлш болон бусад бүтээгдэхүүний үнийг огцом өсөхөд хүргэсэн байна.
Амны хаалтыг худалдаанд тавихгүй байхыг өмнө нь эрх баригчид интернет худалдаа эрхлэгчдээс хүсжээ. Коронавирусний халдвар тархаж эхэлснээр цахим худалдаа эрхлэгчид амны хаалтуудыг ердийн үнээс 10 дахин өндөр үнээр худалдан авахыг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ. Үүнээс гадна бусад борлуулалтын цэгүүдэд амны хаалт дуусаж эхэлсэн байна.
Японд амны хаалтын хомсдол үүсээд байгаа нь тус барааны 70 хүртэлх хувийг Хятадаас импортолдог байсантай холбоотой бөгөөд одоогоор энэ нийлүүлэлтийг зогсоогоод байгаа аж. Эрх баригчид бүтээгдэхүүний гарцыг сард 600 сая гаруйд хүргэхээророн нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа хэдий ч тус улсад амны хаалтын хомсдол үүссэн хэвээр байна.