Хяналтын постод гал гарчээ
Өвөрхангай аймагт энэ сарын 11-ний орой хяналтын постод гал гарсан байна. Үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс савтай шатахууныг галд ойрхон тавьснаас шаталт үүсч, гал гарсан бөгөөд хоёр алба хаагчийн гар түлэгджээ.
Тухайн үед Цагдаагийн газрын удирдлагаас штаб дээр үүрэг гүйцэтгэж байсан томилгоот дарга цагдаагийн хошууч Л.Мөнхболдод хяналтын постуудын бензин шатахууныг шийдвэрлэж өгөх үүргийг өгсөн байна. Томилгоот даргаас зөөврийн постуудад шатахууныг галаас хол байлгах, галын аюулгүй байдлыг хангах, автомашины болон цахилгаан үүсгүүрт моторын шатахууныг хүрэлцээт хэмжээгээр авах үүргийг богино долгионы станцаар дамжуулан өгчээ.
Гэвч алба хаагчид үүргийг биелүүлээгүйгээс болж ийнхүү ноцтой асуудал гарчээ. Өнөөдөр Онцгой байдлын газраас хяналтын бүх постод галын аюулгүй байдлын үнэлгээ хийж байна.