Зарим гэрлэн дохионы дарааллыг сольжээ
Зарим гэрлэн дохионы асах дараалал өөрчлөлт оруулжээ. Үүнийг анзаараагүйн улмаас жолооч нар осол гаргах болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Дөлгөөн нуурын уулзвар, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар зэрэг газарт гэрлэн дохионд өөрчлөлт оруулсан. Гэтэл жолооч нар анзааралгүй өөрийн явах урсгалд ногоон гэрэл асна хэмээн таамаглаж, хөдөлснөөр осол гарах шалтгаан болжээ. Гэрлэн дохионы асалтын дарааллыг өөрчилснөөр замын хөдөлгөөнийг сийрэгжүүлэх сайн талтай. Иргэд, жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “уулзвар нэвтрэхдээ өмнөх хөдөлгөөнөө дуусгаж амжаагүй байгаа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг зам тавьж өгөх болон гэрлэн дохиогоо сайтар нягталсны дараа уулзвараар нэвтрэх” гэж заасныг санан хөдөлгөөнд оролцох шаардлагатайг мөн санууллаа.
Erennews.mn