Судалгааны баг боловсруулсан судалгаагаа хүлээлгэн өглөө
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд судалгааны баг ажиллаж байна. Тус судалгааны багийн төлөөлөл ҮБХ-ны гишүүн Г.Баян-Алтай, доктор Л.Эрдэнэчимэг, Б.Билгүүн, Б.Ангарагбаяр нар өнөөдөр /2020.03.13/ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяад судалгааны ажлаа хүлээлгэн өглөө.
Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд ажиллаж буй дээрх судалгааны баг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд технологийн дэвшлийг ашиглан улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол зэрэг салбар бүрт тухайлсан судалгаа хийсэн байна. Улмаар тухайн салбар, нийгэм, эдийн засагт тулгамдаад буй асуудлыг судалгаанд тулгуурлан боловсруулсан бөгөөд амьдралд ойр, бодит, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулахад онцгой чухал гэдгийг судалгааны баг онцолсон юм.
Судалгааны баг өнгөрсөн сар гаруйн хугацаанд үндсэн хоёр чиглэлээр ажилласан бөгөөд баруун төвийн үзэл баримтлалтай гадны улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг мөн жишиг болгон судалжээ. Улс төрийн намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр өгөөж цаасан дээрх тоон үзүүлэлт бус ард иргэдийн амжиргааны бодит дэвшлээс харагдах ёстойг мөн энэ үеэр судлаачид онцолж байв.