Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд гарч эхэллээ

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар гуравдугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Тус аймагт одоогоор түр ажиглалтад 97 хүн байна. Эдгээр хүмүүсээс хяналтын 14 хоногийг гүйцээж, эрүүл мэндийн сорьц шинжилгээ нь сөрөг гарсан 12 хүн гэртээ харихаар болжээ. 
Алтанбулаг боомтоор 180 тээврийн хэрэгслээр 163 монгол зорчигч орж ирсэн бөгөөд зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэн байсан тул түр тусгаарлаад байна. 
Гарах чиглэлд 75 тээврийн хэрэгслээр 100 монгол, 31 гадаад нийт 131 зорчигч гарсан байна. Алтанбулаг боомтоор орж гарч байгаа нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна. 
Харин Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй. 
Аймгийн хэмжээнд орон нутгаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах байнгын 9, түр 16 хяналтын цэг ажиллаж байна. Шаамар сумын Дулаанхаан 4 зам, Мандал, Баянгол, Сайхан сумдын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр орох, гарах чиглэлд нийт 369 тээврийн хэрэгсэл 985 иргэн нэвтэрсэн байна. 
Я.Наранцэцэг
скачать dle 12.0

Холбоотой мэдээ