Трамп : Коронавирус зуныг дуустал дэлхийн хүмүүсийг зовооно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ коронавирусын халдвар энэ зуныг дуустал тэр бүү хэл үүнээс ч удаан үргэлжилсээр байх боломжтой гэдгийг мэдэгджээ.
Трамп уг өвчнийг “маш том аюулт үл үзэгдэх дайсан” хэмээн тодорхойлсон бөгөөд манай орон тус вирустэй тэмцэхээр хичээж ажиллаж байна гэжээ.
Коронавирусээс болж АНУ-т онц байдал зарласан ба дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм.
Үүнд :
-10-аас дээш хүн цуглахгүй байх,
-Бар, ресторан, хоолны газрууд, бялдаржуулах төв зэрэг олон нийтийн цугларалтаас зайлсхийх,
-Хөгшин, ахмад настай хүмүүс гэрээсээ гарахгүй байх,
-Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ ажиллаж, суралцах,
-Асрамжийн газар, тэтгэврийн байгууламжаас хол байх,
-Халдвар авсан бол гэрээсээ гаралгүйгээр эмч нарт хандах зэрэг олон олон арга хэмжээнүүд багтаж байна.
Америкт халдварын 4.600 тохиолдол бүртгэгдэж, үүний 85 нь нас бараад байна.
Erennews.mn