Бүх ШТС-ууд өнөөдөртөө багтаж үнээ буулгана
АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Даваа гарагаас эхлээд хямдарсан үнэтэй шатахуунууд орж ирсэн байна.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буураад байгаа. Тэгвэл манай улсад даваа гарагаас хямдарсан үнэтэй шатахуун орж ирсэн байна.
Тодруулбал, АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирж байгаа бөгөөд ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 120-130 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн юм. Гэвч долларын ханшнаас шалтгаалж 70-80 төгрөг нь хасагдаж байгаа юм байна. Ингэснээр АИ-92 шатахууныг үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр хямдарна гэсэн үг.
Бүх ШТС-ууд өнөөдөртөө багтаж үнээ буулгах юм байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард ч үнэ нь дахин буурч орж ирэх төлөвтэй байгаа аж.
Харин дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул үнэнд өөрчлөлт ороогүй байгаа аж.