Цэцэрлэг суманд галзуугийн тохиолдол бүртгэгдлээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багт малчин айлын хот руу дайрсан чоныг устгаж дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин туссан нь батлагдсан байна.
Чоно хазсан малыг устгаж тухайн газарт 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус аймгийн 23 сумаас 19 нь галзуу өвчний голомттой бөгөөд урин дулааны цагт өвчний вирус илүү сэргэдэг гэнэ. Мөн хаврын улиралд зэрлэг амьтдын зан араншин өөрчлөгддөг учраас бага насны хүүхдийг нохойноос хол байлгах, тэжээвэр нохойдоо хоол өгөхдөө анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байлаа.