Хаалганы бариулыг даавуугаар ороохгүй байхыг зөвлөв
Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас сүүлийн үед сошиал ертөнцөөр тархаад буй, мөн иргэд, олон нийтийн асууж тодруулж байгаа зарим зүйлд тодруулга болгондараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг 2 цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
- Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, томуу болон амьсгалын замын өвчтэй хүмүүс бусдад халдварыг тараахгүйн тулд зүүвэл илүү зохимжтой.
- Гарын ариун цэврийг сайтар сахих. Автобус, галт тэрэг зэрэг олон нийтийн газраар явах, гэртээ орж ирсний дараа, хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, ам, хамраа цэвэрлэсний дараа заавал гараа савантай бүлээн усаар сайтар угаана. Нүд, хамар, ам загатнасан тохиолдолд гараа угаасны дараа нүүрэндээ ойртуулна.
- Гэр, албан тасалгаа, өрөө байрны агаарт спирт гэх мэт элдэв зүйл цацаж болохгүй. Энэ нь агаар хуурайшихаас гадна харшил, багтраа зэргийг өдөөнө. Харин агаар сэлгэлтийг 15 минут тутамд 3-5 минутын турш хийнэ. Гэхдээ өрөөний агаарын хэмийг хэт хүйтрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.
- Аль болох гэртээ хооллох хэрэгтэй. Хүн бүр өөрийн аяга, халбагатай байхаас гадна бусадтай хоол, хүнсийг 1 таваг аяганаас идэхгүй байх, ус, ундаа, тамхийг хувааж хэрэглэхгүй. Олноор хувааж иддэг (солонгос, хятад хоол гэх мэт) ресторан, хоолны газраар хооллохгүй байхыг зөвлөж байна.