Хүнд даацын машинуудыг халдваргүйжүүлж эхэллээ

Хүнд даацын машин механизм, ачаа, тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлэх ажил өнөөдрөөс нийслэлд эхэллээ. 
Дулааны улирал эхэлж, нийслэлд бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, хүнд даацын ачаа тээвэр хөдөлгөөнд орж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашин, тээврийн хүнд даацын хэрэгсэл, машин механизмын ашиглалт, тээвэрлэлт, техникийн стандарт үзүүлэлт шаардлагад тавих хяналт шалгалт эхэллээ. 
Хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг ТЦА, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран ирэх 4 дүгээр сарын 23 хүртэл зохион байгуулна. 
Энэ ажилд барилгын болон ачаа, тээвэр, ложистикийн компани, ААН-үүд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, "Монгол шуудан" ХК нийтийн өмнө хүлээсэн үүргийн дагуу орон нутгийн шуудан, ачаа тээврийн үйлчилгээгээ хэвийн явуулж, шуудангийн машинуудаа тогтмол ариутган халдваргүйжүүлж байна. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ