Монгол сумочдоос 2 зиндаанд тэргүүлэв

Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны эхний Хацү башёг дундаас нь орхисон Их аваргуудыг зодог тайлахыг сануулсан ч Хару башёд үзүүр, түрүү булаалдсан тэдний барилдаан үнэхээр аваргууд гэдгийг нотлов.
Энэ удаа сумогийн ордондоо үзэгчгүйгээр явагдсанхэдий ч өрсөлдөөнтэй барилдаан олон гарсан билээ. Макүүчи зиндаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ хүртсэн бол Жонидан зиндаанд Дэванорюү Т.Тэмүүлэн нэг ч уналгүйгээр тэргүүллээ. Хару башё /2020 оны гуравдугаар сар/-гийн зургаан зиндаанд 13 монгол бөх 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн бөгөөд 7 бөх 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.Энэ башёгийн таван зиндаанд хүчээ сорин барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааг таницуулж байна.
Макүүчизиндаа
69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 13:2
71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 12:3
Кирибаяама Б.Лхагвасүрэн 9:6
Азүмарюү С.Тодбилэг 5:10
Тамаваши Б.Мөнх-Оргил 6:9
Жүрёозиндаа
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:5
Ичиножо А.Ичинноров 9:6
Хошорюү С.Бямбасүрэн 8:7
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:7
Чиёошома Г.Мөнхсайхан 8:7
Дайшохо Ч.Шижирбаяр 4:11
Миторюү Б.Төрболд 4:11
Макүшитазиндаа
Кёкүсотэн Э.Энхманлай 6:1
Кагамио Б.Нанжид 4:3
Сакигакэ Я.Баттүшиг 3:4
Саданохикари Д.Наранцогт 2:5
Санданмэ зиндаа
Дайтэнма Н.Чинзориг 4:3
Ёүшояма Б.Анхбаяр 4:3
Хокүтэнкай Г.Сүхбат 3:4
Жонидан зиндаа
Дэванорюү Т.Тэмүүлэн 7:0         
скачать dle 12.0

Холбоотой мэдээ