Алдарт дуучин Сынрид холбогдох хэргийг энэ сард шийдвэрлэнэ
Солонгосын цагдаагийн газраас 10-р сарын 16-ны өдөр “YG ent”-ын захирал асан Яанг Хён Сок болон “Big bang” хамтлагийн дуучин Сынри нарт холбогдох хэргийг энэ сард багтаан шийдвэрлэхээр болсон тухай мэдээллэв.
Цагдаагийн газраас хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Яанг Хён Сок, Сынри хоёрын мөрдөн байцаалтыг дуусгасан бөгөөд хэргийн хүрээнд цуглуулсан баримт, нотолгоонуудыг шалгаж байгаа ба хэргийг эцэслэн шийдвэрлэж хаах болсноо мэдэгдэв.
Тэд гадаадад мөрийтэй тоглоом тоглосон, татвараас зайлсхийсэн түүнчлэн хууль бусаар гадаад валютын солилцсон болон "Биеэ үнэлэх тухай" хуулийг зөрчин үйл ажиллагаа эрхэлсэн байх магадлалтай зэрэг томоохон хэргүүдэд холбогдоод байгаа юм.