Сайн мэдээ: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарахаар боллоо

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 3886 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 2368 иргэн байна. Тусгаарлалтад 43 жирэмсэн хүн, 5 хүртэлх насны 56 хүүхэд байгаа.  Энд 337 эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна. 3301 иргэнд ажиглалт тандалт хийсэн” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон нь сайн мэдээ байна.  Гэхдээ энэ хоёр хүнийг үргэжлүүлэн 14 хоног тусгаарлана.
ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 16 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байгаа 10, нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Эмнэлгээс эмчлэгдэж гарсан хоёр иргэнд 7, 14, 21, 28 дахь хоногт судалгаа хийн манай хяналтад байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ