Коронавирус хамгийн идэвхтэй байдаг хэмийг тодорхойлжээ

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/.Шинэ төрлийн коронавирус Цельсийн 4 орчим хэмд хамгийн идэвхтэй байдаг бөгөөд халуун орчинд амьдрах чадвараа алддаг гэдэг дүгнэлтийг Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд хийжээ. Эрдэмтдийн судалгааг “medRxiv.org”цахим хуудсанд нийтэлсэн байна.“Коронавирус Цельсийн 4 хэмийн температурт маш тогтвортой боловч халуунд мэдрэмтгий” гэж эрдэмтдийн судалгаанд тэмдэглэжээ. Тодруулбал, 4 хэмийн орчинд халдвар хоёр долоо хоног гаруй идэвхтэй байж чаддаг бол температур 70 хэмд хүрч нэмэгдэхэд таван минутын дотор үхдэг аж.
Хэрэв температур 22 хэм байвал коронавирус дор хаяж долоо хоногийн турш, 37 хэмд хоёр хоногоос хэтрэхгүй, 56 хэмийн температурт хагас цаг хүрэхгүй хугацаанд идэвхтэй байдаг байна.
Эрдэмтэд мөн коронавирус янз бүрийн гадаргуу дээр хэр удаан байдгийг судлах явцдаа эмнэлгийн амны хаалтны гадна талд дор хаяж долоо хоног /тасалгааны температурт болон 65 хувийн харьцангуй чийгшилтэй нөхцөлд/ амьдрах чадвартай болохыг тогтоожээ.
Montsame.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ