Антарктидад 18,3 хэм хүрч халжээ
Антарктидын нэг хэсэгт цельсийн 18,3 хэмийн дулаан агаарын температур бүртгэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Аргентины Эсперанза судалгааны бааз өчигдөр /2020.02.08/ Антарктидын баруун хойд эрэг буюу Антарктидын хойг дээр хэмжилт хийхэд ийм үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн уг хэмжилтийг НҮБ-ын Дэлхийн Метеорологийн Байгууллага баталгаажуулсан байна.
Өмнө нь 2015 оны гуравдугаар сард 17,5 хэм хүрч байсан ба Антарктид тивийн агаарын температур сүүлийн 50 жилийн хугацаанд цельсийн гурван хэмээр нэмэгдээд байгаа юм. Харин тус тивд 1983 оны долдугаар сарын 21-нйи өдөр түүхэн дэх хамгийн бага хэм буюу цельсийн -89,2 хэм хүрч хүйтэрч байжээ. Энэ хэмжилтийг Оросын Восток станц хийж байсан аж. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр тус тивийн мөсөн бүрхүүл хайлж дуусвал далайн түвшин одоогийнхоос хамгийн багадаа гурван метрээр нэмэгдэнэ гэсэн тооцоо байдаг.
Эх сурвалж: GUARDIAN