Монгол улсад Covid-19 вирусаар халдварсан 5 дахь иргэн бүртгэгдлээ

ЭМЯ-наас өнөөдөр 17 цаг 24 минутад шуурхай мэдэгдэл хийлээ. Учир нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 30 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрчээ. Одоогоор тус эмэгтэйг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бөгөөд манай улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болоод буй юм.
Өчигдөр орой ЭМЯ-наас мөн шуурхай мэдэгдэл хийж шинээр гурван иргэнээс вирус илэрсэн гэж мэдээлж байсан бол өнөөдөр мөн адил мэдээллийг хүргэлээ. Энэ тохиолдол нь Итали улсаас ирсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна. Түүнийг өчигдөр халдвартай болох нь тогтоогдсон иргэний ойрын хавьтал биш гэж үзэж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Онош батлагдсан таван тохиолдлыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилж байгаа. Одоогийн байдлаар онош батлагдсан таван тохиолдлын биеийн байдал тогтвортой байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл хүрэлцээтэй байгаа учир иргэд олон нийтийг айж сандрахгүй, амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж, гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ ямар нэгэн халдварын шинж тэмдэг илэрвэл 119 ,100, 103 болон 80086829, 323002 дугаарын утсанд хандаж, зөвлөгөө авахыг зөвлөж байна" гэж хэллээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ