Б.Ууганбаяр: Зарим зочид буудал тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн

ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ““Нийт 1075 хүн тусгаарлах байрнаас гарч, 616 хүн гэрээр хяналтад байна. Гэрээр хяналтад байгаа хүмүүст цагдаагийн байгууллага, хороо сумдын захиргаанаас хяналт тавьж байгаа. Тусгаарлах байрнаас гарсан хүн гэртээ харихдаа аль болох хувийн тээврээр зорчих зөвлөмж өгч байгаа. Мөн тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээж авахаар томоохон зочид буудлуудтай ярилцсан боловч зарим буудлууд татгалзсан юм" гэж мэдээллээ.