Хятадын үйлдвэрлэсэн эмнэлгийн хангамжийг европын орнууд буцааж байна
Коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулж Хятад улсаас европын орнуудад амны хаалт, оношлуур зэрэг эмнэлгийн хангамж илгээсэн. Тэгвэл эдгээр нь стандартын шаардлагад нийцээгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан байна.
Испанийн засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн 60 мянган оношлуурыг чанарын шаардлага хангахгүй, зөв оношлох 30 хувийн магадлалтай хэмээн буцаажээ. Харин Гүрж, Турк, Чех улсууд мөн адил оношлуурыг захиалсан байсан нь эргээд асуудал үүсгэсэн байна. Испани улсын хувьд Хятадаас 950 агааржуулагч, 5.5 сая оношлуур, 11 сая бээлий, 500 сая амны хаалт зэрэг нийт 467 сая ам.долларын бүтээгдэхүүн захиалаад байгаа аж.
Хятадын засгийн газар цааш бусад улсуудад Covid-19-ийн тархалттай тэмцэхэд нь тусалж оношлуур болон бусад эмнэлгийн хангамжийг илгээж байгаа. Гэвч ийнхүү тус улсын хувийн компаниудаас захиалсан эмнэлгийн хангамж стандартад нийцээгүй гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Б.Хонгорзул