АНУ-д коронавирусийн оношлуур хүрэлцэхгүй байна
Коронавирусийн шинэ төрөл “Ковид 19”-ын халдвар АНУ-ын зүүн, баруун эргийн мужуудад илрээд байгаа билээ. Халдвар гарсан мужуудад халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгвэл тус улсад "Ковид 19" вирусээр халдварлагдсан эсэхийг тогтоодог оношлуур хүрэлцэхгүй байгаа аж. Д.Трампын засаг захиргаа нэн шаардлагатай байгаа сая ширхэг оношлуурыг энэ долоо хоногтоо багтаан нийлүүлж чадахгүй болсныг дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.
АНУ-д "Ковид 19" вирусийн халдвараар 12 хүн нас барсны нэгээс бусад нь Вашингтон мужид байгаа юм. Одоогийн байдлаар АНУ-д халдварын 200 гаруй тохиолдол 20 мужид бүртгэгдээд байна.