Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг нэмэгдүүлэх асуудлаар...
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2011 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөр дээр нь хамт авах шийдвэрийн дагуу УБЦТС ТӨХК-тай 2 жил тутам гэрээ хийдэг. Гэрээний хүрээнд УБЦТС ТӨХК нь гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг цуглуулсны шимтгэлд цугларсан төлбөрийн 23 авдаг. НИТХ-аас шимтгэлийг бууруулах боломжийг судалж танилцуулах үүрэг болгосны дагуу Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нарийвчлан судлах хамтарсан ажлын хэсэг байгуулж асуудлыг цогцоор нь богино хугацаанд шийдвэрлэхээр УБЦТС ТӨХК-ийн удирдлагууд, Нийслэлийн татварын газар, Төслийн зөвлөхүүд, Дүүргүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Ажлын хэсэг хэлэлцээд УБЦТС ТӨХК нь зөвхөн гэр хорооллын айл өрхийн бус орон сууцны айлуудын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг давхар хурааснаар хувийг бууруулж асуудлыг цогцоор нь шийдэх боломж байгаа тухай шийдлийг судалж байна.
Зарим дүүргүүдээс өөр боломжит шийдлүүдийг санал болгож байгаа бөгөөд УБЦТС ТӨХК-аас ирүүлэх Хувийг бууруулах хувилбаруудын хамт ирэх Лхагва гарагт хэлэлцэж ажлын хэсгийн дүгнэлтийг гаргана.