ОХУ-аас тээвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг өндөр хяналт шалгалтын дор нэвтрүүлж байна

Улсын Онцгой комиссоос гаргасан болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд НМХГ-ын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт улсын /ахлах/ байцаагчид, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тусгай үйл ажиллагаа явуулж байна.
Гүний гаалийн хяналтын бүсүүдэд03дугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгалаа.
Автомашины 217 жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Монголын 63 жолоочийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсгөж, “Асралт мед”, “Наранбулаг”, “Энхсаран”, “Ар гүнт”, “Ивээлэн”, “Амуре зочид буудал”, “Сэлбэ ресорт”-д хүргүүлж тусгаарлалаа. Гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж байна.Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нарт сэжигтэй тохиолдол илрээгүй.
Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалтын дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилжбайна. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторит31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол,цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийнхүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүллээ. Лабораторит шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ