Автомашиныхаа гэрлийг асааж "COVID-19"-өөс сэргийлэхийг уриалав

Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 75 жолоочийг илрүүлэхийн сацуу эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтуу үедээ осол гаргасан гурван зөрчил бүртгэгдсэн байна.
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарт автомашиныхаа ойрын гэрлийг асааж COVID-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, онцын шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас уриалав.
