Б.Энх-Амгалан сайд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн замын бүтээн байгуулалттай танилцжээv
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ. Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн таван жил зогсонги байдалтай байсан бөгөөд өнгөрсөн онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлсэн юм.
Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Макс рөүд” ХХК, зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж байгаа юм. 2019 онд эхний 30 километр хатуу хучилттай замыг ашиглалтад оруулан, нийт ажлынхаа 45 хувийг хийж гүйцэтгэжээ. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно. Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, алслагдсан аймгуудад үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэх, ингэснээр хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн саармагжих сайн талтай юм.