Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Усны шувууд ирж байгаатай холбогдуулан шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүлж байна. Увс, Хяргас, Айраг, Үүрэг Ачит, Дөрөө зэрэг нуур болон Тэс, Завхан, Намир, Хархираа голууд гээд Увс аймгийн нутагт нийтдээ 245 зүйлийн шувууд тархан байршдаг байна. Иймээс нүүдлийн шувуудын дайрч өнгөрөх, өндөглөн зусах газарт мал бэлчээхгүй байх, хүн малын хөл хорио тогтоох хэрэгтэй байгаа аж. Мөн шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор үхсэн шувуудын мэдээллийг өөрт хамгийн ойр байх малын эмч, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн удирдлага, онцгой байдлын газарт мэдэгдэхийг иргэдэд анхааруулж байна.
Хэрвээ үхсэн болон шархадсан гэх мэт сэжигтэй шувуу харсан үед шувуунд гар хүрч болохгүй ба мал болон нохойгоо холдуулах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй аж. Тэрчлэн шувууд олноор өвчилсөн, үхсэн нуур, голоос малаа услахгүй байх, шувууд нүүдэллэн ирсэн газар нутгийн голын усыг түүхийгээр хэрэглэхгүй байх, шувуу олноор үхсэн гол, нуурын усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхгүй, мөн усанд орохгүй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ