“One World” тоглолтыг Леди Гага зохион байгуулж байна

Ердөө хоёрхон хоногийн дараа буюу энэ сарын 18-нд дэлхий даяар шууд дамжуулах энэхүү бүх оддын тоглолтыг дуучин Леди Гага зохион байгуулж байгаа юм. Тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж, цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст туслах үүднээс хандивын сан байгуулахыг хүсжээ. Ингээд нэр хүндтэй найзуудаа уг аянд нэгдэхийг уриалан 35 сая орчим ам.доллар хандивт цуглуулж чаджээ. Гэхдээ ганц хандивын аян өрнүүлээд зогсохгүй, дэлхийд алдартай хөгжимчид, дуучид, уран бүтээлчдийг “One World“ буюу “Нэг дэлхий” тоглолтонд оролцохыг уриад байна.    
1985 онд Африкийн өлсгөлөнтэй тэмцэхийн тулд хамтлаг, дуучид нэгдэж “Live Aid” тоглолтыг хийж байсан. Тэгвэл энэ удаагийн “One World” тоглолт нь түүхэнд бичигдэн үлдэх хоёр дахь том тоглолт байх болно гэдэгт Леди Гага итгэлтэй байгаагаа хэлжээ. Дэлхийн нийтээр шууд дамжуулан үзүүлэх тоглолтонд  Тэйлор Свифт, Сэм Смит, Эллен Жон, Селин Дион, Опра Уинфри, Алисия Кийс, Камила Кабелло болон Виктория Бекхэм нэгдэнэ. 
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ