Жуулчид Тайландад агуйн хүмүүс шиг амьдарч байжээ
Тайландын Краби мужийн Жуулчны цагдаа нар Тонсай гэдэг газраас агуйд амьдарч байсан хоёр жуулчныг олжээ.
Жуулчид ОХУ-аас хоёр сарын өмнө Тайландад ирсэн бөгөөд удалгүй дээрэмдүүлж, хамаг юмаа алдсан байна. Цагдаа нар эд зүйлсийг нь олж өгч чадаагүй аж. Төлбөрийн чадваргүй болсон тэднийг өнгөрсөн сарын сүүлээр зочид буудлаас нь гаргажээ. Аргагүй болсон жуулчид агуйд майхан бариад тэндээ амьдарч эхэлсэн аж. Жуулчдын цагдаа болсон явдлын талаар Тайланд дахь ОХУ-ын ЭСЯ-нд мэдээгдсэнээр тэд эх орондоо буцах боломжтой болсон байна.