Тайландад болсон усан онгоцны ослын улмаас 2 орос хүүхэд амиа алджээ
Тайландын аялал жуучлалын томоохон төв болох Пхукет арал дээр хурдны усан онгоц мөргөлдсөний улмаас завин дээр байсан хоёр орос хүүхэд амиа алджээ.
Даваа гарагт тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр 12 настай хүү, 6 настай охин эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан гэдэг нь батлагдсан гэжээ. Мөн онгоц дээр байсан бусад 21 хүн бэртэж гэмтэн эмчлүүлж байгаа гэв.
Энэхүү ослын хэрэг дээр Тайланд дахь ОХУ-ын элчин сайдын яам болон Оросын мөрдөн байцаах хороо хамтран ажиллаж байгаа ба шалгалт хийж байгаа гэнэ. Ослын бичлэг хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан нь олон нийтийн дунд тарж ихээхэн харамсал дагуулаад байна.