Ирэх даваа гарагаас XII ангийн сурагчид сургуулийн давтлагад суух боломжтой

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Давтлагыг хэрхэн зохион байгуулах заавар, чиглэлийг БСШУСЯ-аас хүргүүлнэ. Эцэг, эхчүүдийн санал, хүүхдүүдийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр энэ ажил явна. Ариутгал халдваргүйтгэлийн чанд горим сахиж давтлага явуулна” гэв.