Хамтран ажиллах шинэ дүрмэнд гарын үсэг зурна
АНУ-ын худалдааны танхимын эх сурвалжаас 5G сүлжээнд зориулсан стандартыг боловсруулах зорилгоор Америк компаниуд болон “Хуавей” компани хамтран ажиллахыг зөвшөөрөх хуулийг боловсруулснаар шинэ дүрмэнд гарын үсэг зурахад нэг алхам дутуу байна гэж “Ройтерс” агентлагт ярьжээ. Энэ танхим нь өнгөрсөн жилийн тавдугаар сард АНУ-ын хуулиас зайлсхийх зорилгоор Иранд тавьсан хоригийг зөрчсөнөөр АНУ-ын үндэсний аюулгүй байдалд харшилсан, хуурч мэхэлсэн, хорлон сүйтгэсэн ажиллагаа гэж үзсэнээр “Хуавей” болон бусад 70 компанийг өнгөрсөн жилийн тавдугаар сард хар жагсаалтандаа оруулсан аж. Харин үүнийг нь “Хуавей” компани эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаар “Амазон ко Инк”, “Интел корпораци” болон бусад компанийг төлөөлдөг, худалдааны нийгэмлэг, Ази дахь мэдээлэл технологийн үйлдвэрлэлийн зөвлөлийн үндсэн бодлогын захирал Наоми Уилсон “Бид энэ жилийн шилдэг болох нь биднээс шалтгаална. Тиймээс одоо хамтран ажиллах талаар хэлэлцэх, асуудлыг шийдвэрлэх цаг мөн” гэв. АНУ-ын Засгийн газар америк компаниудыг “Хуавей” компанитай өрсөлдөх чадвартай байхыг хүсч байна. Гэхдээ Засгийн газрынх нь баримталж байгаа бодлого нь энэ компаниуд хар жагсаалтанд бичигдсэн “Хуавей” болон бусад компанид байраа санамсаргүй алдахад нөлөөлсөн болохыг онцолжээ. Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин