Хустайн нурууны буга, согоог нутаг сэлгүүлэв

Цаашид Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулахаар төлөвлөж буй ч энэ ажлын үр дүнгээс ихээхэн шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар мэргэжилтнүүд Богд ууланд сэлгэн нутагшсан буга, согоонуудыг ажиглан, судалгаа хийж байгаа аж.
Дашрамд сонордуулахад, Хустайн байгалийн цогцолборт газарт 1300 орчим буга байгаа юм байна.