УИХ-ын сонгуулийн 26-р тойрог, Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч Мөнхтөрийн Нарантуяагийн хөрөнгө оруулгын мэдүүлэг
Бие даан нэр дэвшигч М.Нарантуяагийн хувьд жилийн нийт орлого нь 496 сая 378 мянган төгрөг бөгөөд гэр бүлийн нийт гишүүдийнх нь жилийн орлого 31 сая төгрөг байна. Тэрээр 250 сая төгрөгний үнэлгээ бүхий 1 нийтийн орон сууц эзэмшдэг. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200,Суудлын жижиг машин,Nissan, Fuga маркын 2 авто машин нь 90 сая төгрөгөөр үнэлэгддэг. Мөн 100 сая төгрөгний 100 бүл зөгийтэй аж. Өөрийн эзэмшлийн 500м2, 2 ширхэг 700м2 газрууд нь 28 сая төгрөгний үнэлгээтэй. Тэрээр хадгаламжиндаа 20 сая төгрөгтэй бөгөөд 298 сая төгрөгний авлагатай, 25 сая төгрөгний зээлтэй аж. Мөн М. Нарантуяа “Охь бал бурам ХХК”-ийг эзэмшдэг юм байна.
Б. Цэнгэлмаа