ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн огцом баяжсан түүх

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр П.Оюунчимэг гэх тэрбумтан эмэгтэй ажилласаар 12 жилийг үджээ. П.Оюунчимэг гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр дууссан байтал түүнийг хууль бусаар есөн сар илүү ажиллуулаад байгаа нь анхаарал эрхгүй татдаг юм.
ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн бүрэн эрх 2019.02.06-ны өдөр дууссан
Тэрбээр 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын, 2013 онд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосны дагуу ХЭҮК-ийн гишүүнээр тус тус томилогдон ажилласан байдгаас үзвэл үе үеийн Ерөнхийлөгчидтэй ихээхэн ойр дотно байсан бололтой. Комиссын тухай хуульд заасны дагуу П.Оюунчимэгийг дахин улираан ажиллуулах ямар ч боломжгүйг тэрбээр мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ намайг дахин улираан ажиллуулж өгөөч хэмээн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас гуйж гувшиж байгаа гэх албан бус мэдээлэл ч байна.
Нийтдээ нэг тэрбум 246 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 4 үйлчилгээний оффистой. 159 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер-200, Волксваген Тигуан автомашинтай. 130 саяар үнэлэгдэх газар, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, "Жи би эс импекс” ХХК болон "ББХ” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, "Оллоо” ХХК болон "Ремикон” ХХК-ийг хувьцааг эзэмшигч супер баячуудын тоонд орох энэ эмэгтэй яагаад ХЭҮК-ийн гишүүнээр буюу төрийн өндөр албан тушаал хашихаар үхэн хатан зууралдаад байдаг нь сонин. Төрийн өндөр албан тушаалтны ангилал зэрэглэлд багтдаг П.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлого хэзээ, хэрхэн огцом өссөнийг хамтдаа тольдоцгооё.

 П.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлого 2011 онд ямар байсан бэ
"Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдсэн Төрийн өндөр албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл тус онд П.Оюунчимэг гишүүний жилийн орлого 16 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 232 сая төгрөг байжээ. Тэднийх нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 2 оффис, 1 орон сууцтай. 49 сая төгрөгөөр үнэлэгдэх "Форд экспедишн" автомашинтай байжээ. Хадгаламжиндаа ердөө 500 мянган төгрөгтэй, 28.5 сая төгрөгийн дүрмийн сантай "Жи би эс импекс” ХХК-тай. Хаан банкнаас авсан 450 сая төгрөгийн зээлтэй байсан нь баримт болон үлджээ.
 
ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн 2011 онд мэдүүлсэн хөрөнгө орлого. Эх сурвалж: "Төрийн мэдээлэл" сэтгүүл
 
П.Оюунчимэг гишүүн Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлж, асар хурдан баяжив
П.Оюунчимэг гишүүний гэр бүл 2011 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрт "Жи би эс импекс” ХХК-аараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн нийлүүлж эхэлснээр асар хурдан баян болсон юм.
"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн "Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон хамтран ажиллах гэрээ байгуулсан атлаа гэрээгээ зөрчиж, итгэл алдсан этгээдүүдийн нэрийг зарлаж, цаашид хамтран ажиллахгүй гэдгээ 2013 онд зарлаж байв. 2013 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн хар жагсаалтад багтсан 105 компанийн нэрсийн дунд П.Оюунчимэг гишүүний "Жи би эс импекс” ХХК байж байгаа нь эрхгүй анхаарал татдаг.

 
Эх сурвалж: МҮОНРТ-ийн албан ёсны сайт www.mnb.mn
 
П.Оюунчимэг гишүүний 100 хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан "Жи би эс импекс” ХХК Эрдэнэт үйлдвэрийг "мурьсаны” дараа П.Оюунчимэгийн хөрөнгө мөнгө санаанд багтамгүй ихээр өссөн байгааг тухайн үед хууль хяналтын байгууллагынхан огт анзаараагүй байдаг юм.
Тухайлбал, П.Оюунчимэг гишүүн 2014 онд АТГ-т гаргасан ХОМ-тээ "Өөрийнхөө жилийн орлогыг 25.9 сая, гэр бүлийн гишүүдийн жилийн орлогыг 3.9 тэрбум хэмээн мэдүүлсэн байдаг. П.Оюунчимэг гишүүний үл хөдлөх хөрөнгө нь гурван жилийн дотор 9 дахин өсөж, 9 тэрбум  342 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 4 оффис, 1 өвөлжөөтэй болсон байв. Түүнчлэн 159 сая төгрөгийн үнэтэй Тоёота Ланд круйзер-200, Волксваген Тигуан автомашин, 130 саяар үнэлэгдэх газар, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсон байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьцаа эзэмшдэг "Ремикон” ХХК-ийн хувьцаанаас 33367 ширхэгийг худалдан авч, "Оллоо” ХК-ийн 9932 ширхэг хувьцааг авсан байв.




ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн ХОМ, Эх сурвалж: АТГ-ын xacxom.iaac.mn
 
Ийм их хөрөнгийг 2-3-хан жилийн дотор олж чадсан хүнд "Эрдэнэт" үйлдвэрийн хар жагсаалтад орох нь түүнд юуны хохиролтой байв гэж.
П.Оюунчимэг гишүүний үл хөдлөх хөрөнгөнүүдээс дурдвал Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хабу” зочид буудал юм. Доороо хүнсний дэлгүүр, ресторан, шөнийн цэнгээний газар, саунтай "Хабу” зочид буудалдаа тэрбээр ХЭҮК-ийнхоо орон нутгийн ажилтнуудыг гадны улс орнуудаас өгсөн тусламж, төслийн мөнгөөр байрлуулах, ХЭҮК-оос явуулж буй аливаа сургалт, уулзалт өдөрлөгийг уг буудалдаа хийлгэдэг болохыг баттай эх сурвалж хэлж байна.

П.Оюунчимэг гишүүний "Хабу" зочид буудал
П.Оюунчимэг гишүүний "Жи би эс импекс” ХХК нь гадаад худалдаа, ундааны үйлдвэрлэл, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан боловч хагас тэрбумын төсөвт өртөгтэй нүүрс нийлүүлэх тендерт ялалт байгуулж чадсан нь гайхалтай.

"Жи Би Эс Импекс" ХХК нь П.Оюунчимэг гишүүний нөхөр Д.Батбаярын нэр дээр бүртгэлтэй байдаг
 
Тухайлбал, Налайх дүүргийн "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-т нүүрс нийлүүлэх тухай 445 сая 464 мянган төсөвтэй өртөгтэй тендерт оролцон шалгарч байжээ.

"Чандмань налайх" ОНӨААТҮГ-ын шилэн данс. Эх сурвалж: shilendans.gov.mn
П.Оюунчимэг гишүүний огцом баяжсан, олигархи болсон түүх гэвэл товчхондоо ийм байна. Хэрвээ ингэж огцом баяжихад нь түүний ХЭҮК-ийн гишүүн гэх албан тушаал нь дэм болсон бол зууралдаад байхаас өөр яах ч билээ дээ.
Эх сурвалж: https://livetv.mn/

скачать dle 12.0

Холбоотой мэдээ