Галын улмаас 1 хүүхэд түлэгдэж 1 нь нас баржээ

Хамгийн сүүлд авсан мэдээллээр Архангай аймгийн Хашаат сумаас 50 км зайд байдаг Номгон багийн “Гурвалжин” гэх газарт гал гарч, малчин Б-ийн 5 ханатай гэр шатжээ. Галын улмаас 16 настай охин түлэгдэж, 5 настай хүү нас баржээ.
Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус аймгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: Архангай ОБГ