Олимпыг хялбаршуулсан журмаар зохион байгуулах хувилбарыг судалж байна

Олимпийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байгаа ч нээлт ба хаалтанд оролцогчдын тоог цөөрүүлж магадгүй байна.Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчидийн тоог хязгаарлах бололтой.
Японы тал тамирчид,багийн гишүүд төдийгүй бүх үзэгчидийг короновирусын шинжилгээнд заавал хамруулах хувилбарыг ч мөн судалж байгаа ажээ.
Тамирчидыг тэдний байрлах Олимпийн хотхоноос гадагш гаргахгүй байхаар зохицуулж магадгүй байна.
Олимпийн Их наадам 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдөр үргэлжилнэ.
Б. Цэнгэлмаа
ТӨР.МН