Хэрэглэсэн маскаа ил задгай битгий хаяач!

 
Цар тахлын улмаас дэлхийн нийтээрээ амны хаалт зүүж хэвшиж байна. Найман настай балчраас наян настай буурал хүртэл өөрийгөө, бусдыг хамгаалахаар амны хаалт зүүж сурч байгаа энэ үед зарим хүнийрхүү сэтгэлтэйд нь хандаж хэлэх хэдэн үг байна. Нэг удаагийн маскийг хэдэн цаг зүүгээд солихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн. Тэдний зөвлөгөөг дагаж амны хаалтаа цаг тухайд нь сольж байгаа нь зөв.
Гэхдээ хэрэглэсэн амны хаалтаа хаа хаагүй газар хая гэж хэлээгүйг, сануулъя. Сүүлийн үед хотын төв тэр дундаа хүмүүс олноор зорчдог газруудад амны хаалтаа хамаагүй хаях тохиолдол элбэгших боллоо.
Уг нь маскийг хэрэглэснийхээ дараа хаана, хэрхэн хаяхыг хүртэл мэргэжлийн байгууллагаас заасан. Гэтэл XXI зуунд амьдарч буй нийслэлийн иргэдийн зарим нь түүнийг анзаарч тоосонгүй. Нийгэм, нийтээрээ цар тахлаас урьдчилан сэргийлж байгаа энэ үед анхаарал болгоомжоо сулруулахгүй байх нь иргэний үүрэг. Үүнд дээр дурдсан зүйл ч багтана. Тиймээс хар амиа хичээлгүй хэрэглэсэн амны хаалтаа хогийн саванд хийж, бусдыг эрсдэлээс хамгаалаарай.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

скачать dle 12.0

Холбоотой мэдээ