Хөшөөтийн уурхайн 5000 тонн нүүрсийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгоно
Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллынбүсэд амьдарч буйайл өрхөд Хөшөөтийн уурхайн нүүрсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажил гурав дахь жилдээ өрнөж байна.
Жаргалант сумын 12 багийн гэр хорооллын бүсэд 5000 гаруй айл өрх амьдарч байна. Одоогийн байдлаар Хөшөөтийн уурхайн нүүрс нэг тонн нь 140 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.
Тэгвэл энэ онд Ховд аймаг болон "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхай хамтран ажиллах гэрээний дагуу Жаргалант сумын гэр хорооллын бүсэд оршин суугаа нийт айл өрхөд 5000 тонн нүүрсийг зах зээлийн үнээс хямд буюу 70 мянган төгрөгөөр нийлүүлж эхэллээ.
ИнгэснээрЖаргалант сумын 12 багийннэг өрх нэг тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр авах боломжбүрджээ.
Одоогийн байдлаар Жаргалант сумын Цамбагарав, Буянт багийн иргэд бүртгэл хийлгэж, хөнгөлөлттэй үнээр нүүрсээ авч байна.
Цаашидбусад багийннийт айл өрхийг хамруулахбөгөөдиргэд өөрийн харьяаллын дагуу багийн Засаг дарга, нийгмийн ажилтантай уулзаж бүртгүүлэх, хөнгөлөлттэй үнээр нүүрс авах боломжтой гэж албаны эх сурвалж мэдээллээ.