Зорчигчдоо маск зүүхийг шаардсан жолооч амиа алджээ
Францын баруун өмнөд хэсэгт шугамын автобусанд явдаг нэгэн жолооч хэсэг зорчигчдодоо коронавирусээс сэргийлэн амны хаалт зүүгээд зорчихыг анхааруултал түүнийг эсэргүүцэн зодож амийг хороосон аймшигтай хэрэг гарчээ.
Хохирогч нь 50-аад орчим насны эрэгтэй байсан бөгөөд тус улсын Байонна мужид автобусны жолоочоор ажилладаг нэгэн байжээ.
Тус хэрэг ням гарагт оройн цагаар болсон ба амны хаалт тэр бүү хэл тасалбар ч үгүй хэсэг бүлэг зорчигчид автобусанд орж ирсэн байна. Тухайн үед жолооч засгийн газраас гаргасан хуулийн дагуу журмын дагуу тэднийг амны хаалтаа зүүхийг шаардахад, жолоочийн толгой тус газарт нь цохиж бэртээсэн аж.
Тэрбээр шархаа даалгүй нас барсан болохыг цагдаагийн газраас мэдэгдсэн бөгөөд гэмт этгээдүүдийг(5 залуу) баривчлан, ялыг нь хүлээлгэхээр ажиллаж байна гэжээ.
Францын одоогийн хуулинд коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд хэн гуай ч олон нийтийн газар амны хаалт зүүх ёстой гэсэн дүрэмтэй байгаа юм.
Энэ явдлын дараа жолооч нар ажиллахаас татгалзсан тул бүс нутгийн автобусны үйлчилгээ нэлээд тасалдаад байгааг эх сурвалжууд дурдаж байна.