Байгаль хамгаалагчид нэгдсэн дүрэмт хувцастай боллоо

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль хамгаалагчдыг нэгдсэн дүрэмт хувцсаар хангаж, зарим сумдын байгаль хамгаалагчдад мотоцикл олголоо.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хэлэхдээ: “Амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ үед байгаль орчноо хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж цаг, наргүй ажиллаж байгаа Та бүхэндээ баярлалаа. Амрагч, аялагчдыг байгальд ээлтэй амрахыг ямагт сануулж, хог хаягдалд нь тавих хяналтаа өндөржүүлж ажиллахыг та бүхэнд анхааруулъя” хэмээв. Өвөрхангай аймгийн хэмжээнд 18 байгаль хамгаалагч ажиллаж байна.
Тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Байгаль орчныг нөхөн сэргээх зардлаас санхүүжүүлэн нэгдсэн дүрэмт хувцастай болгож байгаа аж.скачать dle 12.0

Холбоотой мэдээ