Хамтран ажиллах санамж бичиг үзэглэв
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, "Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл" ТББ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир "Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал нь мэдээж.
Бид хууль бус үйлдэлтэй тэмцэж, зөрчлийг илрүүлэхээс гадна иргэд байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллах нь ирээдүйн төлөө хийж буй үйл ажиллагаа” гэсэн юм.