Зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд шалгалт явууллаа

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны Олон нийтийн цагдаа, хэсгийн ахлагч, дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгууллалтын албаны бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Шалгалтын явцад  зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхэлж байсан 35 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар хяналт шалгалт хийсэн бөгөөд үүнд хүнсний 15, хүнсний бус 14 (нүдний шил, дотуур хувцас, цагаан хэрэглэл, оймс, улавч, хүүхдийн тоглоом) зайрмаг борлуулах 5, эмийн ургамлын худалдааны 1 цэгүүдийг тус тус хамрууллаа.  Үүнээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдэх хуудас 35 цэг тус бүрт хүргүүлэв.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
     
скачать dle 12.0

Холбоотой мэдээ