Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй цахим хурал хийлээ


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүсийн захирал Др.Касай-д хариу талархал илэрхийлж, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос баталж хэрэгжүүлсэн “Ази, Номхон далайн шинэ болон сэргэж байгаа халдварын стратеги” чухал ач холбогдолтой байсныг онцолж, цаашид бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг улам эрчимжүүлэх замаар эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс мэргэжил арга зүйн болоод бусад дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллана гэлээ.Уулзалтад ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон Эрүүл мэндийн яамны ажилтнууд байлцлаа.
