ТАЛАРХАЛ
Улсын маань нийслэл Улаанбаатар хотын хойморт залрах Чингэлтэй хайрханы өвөрт ажиллаж, амьдарч байгаа дүүргийн иргэд та бүхэндээ талархсанаа илэрхийлье.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын хувьд дүүргийнхээ иргэдийн саналыг сонсож, хамтдаа бүтээн байгуулалтыг цогцлоохын төлөө 14 хоногийн турш та бүхнийхээ тулгамдсан асуудал, санал, санаачлагыг захидлаар хүлээн авлаа. Дүүргээ хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэж, эрүүл, аюулгүй, Цэвэр Эко, иргэнлэг дүүргийг хамтдаа бүтээхийн төлөө шинэлэг санаагаа бидэнтэй харамгүй хуваалцсан та бүхэндээ баярлалаа.
Чингэлтэй дүүргийн 19 хороодоос 14 хоногийн хугацаанд 2000 гаруй иргэн цаасан хэлбэрээр, 1000 гаруй иргэн цахим хэлбэрээр захидал илгээснээс одоогоор 900 гаруй захидалтай танилцаад байна.
Та бүхний санал санаачлагыг холбогдох алба нэгжүүдээр судлуулж цаг алдалгүй шийдвэр гаргахаар ажиллаж байна.