Онцгой байдлын алба хаагчдын 2 дугаар үеийн сургалтын үйл ажиллагаа эхэллээ
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн өнөөдөр 2020 оны сургуулийн жилийн сүүлийн хагас, 2 дугаар үеийн хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Нээлтийн ажиллагаанд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баатар болон хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Арга хэмжээг нээж хурандаа Г.Баатар хэлсэн үгэндээ байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгосон бол ЗДТГ-ын дарга Б.Цэрэн хэлсэн үгэндээ сайжруулсан түлшний түгээлтийг амжилттай зохион байгуулж иргэд олон нийтийг угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд алба хаагчдын оролцоо чухал болохыг онцолж, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС