Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг даалгавар өглөө

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар сургууль цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзлаа.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу сургууль цэцэрлэг хэвийн горимоор хичээллэх шийдвэр гаргасантай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт зарим хэрэгжүүлэх шаардлагатай үүрэг даалгаврыг өглөө.
Энэ сарын 21-нээс эхлэн бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ.
Мөн коронавирусийн нөхцөл байдлын улмаас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахыг хойшлуулаад байсан. Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотой боловсролын байгууллагууд халдваргүйтгэл, ариутгалыг сайтар хийж хүүхдүүдээ хүлээн авах хэрэгтэй гэдгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцоллоо. Багш ажилчдыг эрүүл ахуйн шаардлага баримталж амны хаалтаа тогтмол хэрэглэж ажиллахыг үүрэг болгов.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ