У.Хүрэлсүх: Ковид-19-өөс болж удааширсан ч Дарханы замыг чанартай тавих ёстой


Төслийн зам барилгын ажлыг дараах багц хэсгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
1. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозам
2. Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам
3. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45,74 км автокам
4. Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км автокам
5. Цайдам хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30,53 км автокам
Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх , зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллааг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу ОУ-ын өрсөлдөөн тендерээр зохион байгуулжээ. Зөвлөх компаниар “Ай Си Ти Сайн” консалтинг компани, гүйцэтгэгчээр гадаадын компаниуд, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг сонгон шалгаруулж, улмаар гэрээгээ байгуулан ажлаа эхлүүлсэн.
2019 оны тухайд нийт ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч 24,86 хувийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд цаг агаарын хүндрэльтэй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, карьерийн зөвшөөрөл зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдгээр тайлбар өгөв.
2020 оны ажлын хэрэгжилт:
2020 оны зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын нэгний өдрөөс эхлүүлж, үндсэн ажлыг 03 дугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн боловч Ковид-19 цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй байна. Үүнээс үүдэн АХБ-аас гурван багц хэсгийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. Зам барилгын хэрэгжилтийн ажлын явцыг тус бүрээр авч үзвэл:
Багц нэг. Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозамын ажлын гүйцэтгэл 2020 оны 09 сарын 10-ны байдлаар 69,01 хувьтай.
Багц гурав. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 47,74 км автокамын ажлын гүйцэтгэл 53,3 хувьтай.
Багц тав. Цайдамын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30,53 км авто замын ажлын гүйцэтгэл 51,5 хувьтай бөгөөд дээрх багцуудын ажлыг ирэх 10 дугаар сардаа багтааж дуусгана гэв.
Харин багц хоёр-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам, багц дөрөв- Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км авто замын ажлыг авсан компаниуд цар тахлын улмаас ажиллах хүчнээ авч чадаагүй. Тиймээс гэрээгээ цуцлах саналыг Азийн хөгжлийн банкинд тавьжээ. Ирэх 11 дүгээр сард сонгон шалгаруулалт явуулж аж ахуйн нэгжүүдийг тодруулах юм байна.

